Дэлхийд нэрээ цуурайтуулаад буй THE HU хамтлаг олон улсад маш олон фэнтэй болж, тэднийг биширсэн гадаадынхны давалгаа үүсээд буй.

Тус хамтлагийн нэртэй шоколад АНУ-ын Вашинтон D.C-гийн Pershing DR Arlington гудамжинд зарагдах болжээ. Өмнө нь хамтлагийн нэрээр загварын шоу зохиогдсон төдийгүй THE HU-гийн фэн хос монгол ёс заншлаар хуримаа хийхээр болсноо The HU Fan club-ийн группээр дамжуулан мэдэгдэж байв.

Онцолход, хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг худалдаалагдаж эхэлсэн юм. Цомгийн нээлттэй зэрэгцүүлэн тус хамтлагийнхан АНУ-дахь аялан тоглолтоо эхлүүлж байсан бөгөөд энэ үеэр “Gereg” цомог нь тухайн долоон хоногийн Billboard-ийг тэргүүлсэн. Монгол хамтлаг Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ийг тэргүүлсэн нь анхны тохиолдол болсон билээ.