Цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнийнх дэрсхэн гурван охинтой. Аварга алсыг харж, охидуудаа Германд боловсрол эзэмшүүлэхдээ томыгоо архитектур дизайны чиглэлээр, дунд охиноо био анагаах, бага охиноо маркетингийн мэргэжил сонгуулсан юм билээ.

Бөхийн ёс жудагт гэр бүлд өссөн охидуудаас олон нийтэд хамгийн нээлттэй нь дунд охин Б.Бурмаа нь. Тэрээр бодибилдингийн спортод эргэлт буцалтгүй орж, фитнесс мисс болоод амжсан.


Аавынхаа байгуулсан “Аварга” дээд сургуулийг ээжийнхээ хамт удирддаг тэртээр захирлын суудалнаас татгалзсан гэнэ.


Олон нийт аваргын охидыг бүрэг, даруу, төлөв гэж ярьцгаадаг. Магадгүй нийтэд тогтсон хэвшмэл ойлголт нь “хэвлийгээрээ инээмсэглэгч”, булчинлаг бие хаагаа гайхуулагч Б.Бурмааг танилгүй өнгөрөхөд хүргэдэг байх.