“ДЦС-3” ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан нас баржээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн хашаанд зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байхдаа нэг нь 380 вольтын өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ.

Энэ тухай дуудлагыг НОБГ аравдугаар сарын 28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу зургаан аврагч очиход тус станцын цахилгааны засварчин Б /35 настай, эрэгтэй/ 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барсан байжээ. Улмаар трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байсныг буулгаж Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж.