#НАЙЗУУД_ГЭЖ ИЙМ Л БАЙДАГ ЮМ


Монголын рок попын ертөнцөд тод гялалзсан од “ГУРВАН БҮДҮҮН” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай зуурдаар бурханы орноо одон олон түмнийг уй гашуунд дагуулсан юм.

Талийгаач дурсгалд зориулан хамтлагийн гишүүд “30 хүрсэн бүсгүй” дурсамж, хүндэтгэлийн тоглолтыг өчигдөр UB паласт зохион байгууллаа.

Энэхүү тоглолтонд сайн дураараа маш олон уран бүтээлчид ирж, ая дуугаа өргөн барьсан юм.

Тоглолтын зорилго нь А.Мөнгөншагай агсны 49 хоногт нь багтааж хүслийг гүйцээх байсан аж.

Учир нь Талийгаач Монгол орныхоо 21 аймгаар тойрч, “30 хүрсэн бүсгүй” тоглолтоо зохион байгуулаад хамгийн сүүлд Улаанбаатар хотдоо тоглохоор төлөвлөн, хөдөө орон нутгаар тоглолтоо хийж явахад тийн харамсалтай явдал тохиосон аж.

Тоглолтын бүх орлогыг хадгаламжинд хийн тоглолтын үеэр А.Мөнгөншагай агсны гэр бүлд нь хадгаламжийн дэвтрийг нь гардуулан өглөө. 50 сая төгрөгийг хоёр хүүхдэд нь хувааж хадгаламж нээсэн бөгөөд тоглотын дараа хандив өргөх хүсэлтэй хүмүүс байгаа тул энэхүү хадгаламжийн дүн өсөх болно хэмээн “Гурван бүдүүн” хамтлагийн зүгээс үзэгчдэд мэдэгдсэн юм.

R.I.P А.МӨНГӨНШАГАЙ Амар тайван нойрсдоо ?