Гавьяат тамирчин Н.Төгсцогт шинэхэн найз бүсгүйгээ албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Эх орондоо ирээд удаагүй байгаа тэрбээр өөрийн инстаграм хуудасныхаа строрид найз бүсгүй Э.Энэрэлтэйгээ хамт байгаа бичлэгээ оруулсан байх бөгөөд харилцаагаа ийнхүү ил болгоод байна.

Өнгөрөгч зун хосууд Хөвсгөл нуур хамтдаа явсан нь гярхай фенүүдийнх нь хараанаас мултраагүй. Үүний дараагаар тэднийг үерхэж байгаа гэх яриа гарч цахим орчныг багагүй донсолгоод авсан. Харин энэ яриа үнэн болохыг хосууд ийн батлаад байна.

Э.Энэрэлийн хувьд сошл орчинд багагүй танигдсан нэгэн. Олон ч реклам, клип чимсэн тэрбээр “Зүрх зогсохгүй”, “Огтлолцол” зэрэг бүрэн хэмжээний кинонд тоглосон түүнийг сүүлийн үед жүжигчин хэмээн цоллох болсон бөгөөд хосуудыг хамтын амьдралаа эхлүүлсэн гэх шуум ч мөн дэгдэж эхлээд байна

https://www.facebook.com/watch/?v=2810973112259338