Монголын Улсын Хөдөлмөрийн баатар гэхээсээ илүү ‘Гацуурт’-аар  овоглогддог  Л.Чинбат захирал Ч.Номин хэмээх ганц охинтой. Ганц охин нь телевизээ тун амжилттай удирдахын зэрэгцээ дээдсийн хүрээний охид, бүсгүйчүүдийн дунд жишиг тогтоож буй нэгэн билээ. Хэтэрхий тод амьдардаг Ч.Номингоос үүдээд энэ айлыг ганц хүүхэдтэй, хүргэнээ хүү шигээ хайрладаг тул хөрөнгөө өгч ч магадгүй гэж олон нийт ойлгох болсон.
‘Тариалан эрхлэгчдийг дэмжих сан’-гийн үрийн буудайн хөтөлбөрт төсөвлөсөн мөнгөний 50 орчим хувийг өөрийн болгосон Л.Чинбат сүүлийн үед нэлээд хэл амтай байгаа.

Тэгвэл ‘Тэрэлж’-ийг хэдэн тэрбумаар үнэ цохиж авснаас гадна эхнэрийнхээ нэр дээр 20 гаруй уурхайн ашиглалтын лицензтэй гэх тэрээр ганц хүүгээ нүдний цөцгий мэт хайрлаж олноос нуудаг гэнэ шүү. Түүний хүү даруу нь дэндсэн энэ залууг Ч.Батхүү гэдэг. Ёстой л эрэгтэй хүүхдийн сонирхол гэлтэй хотын төв дэх ‘Brick house’ тоглоомын дэлгүүрээ бөөцийлөн бараг өөрөө тоглох нь халаг суудаг гэх түүнийг олж харсан хүн ч ховор байх. Мэдээж Б.Чинбат голомт залгаж, өв залгамжлах хүүдээ “Брик хауз”-аар зогсохгүй хөрөнгө, бизнесээ даатгадаг нь ойлгомжтой байлгүй.