Г.Эзэнмөнхийн энхрий гэргий

“Эмоци” продакшны залуу жүжигчин Г.Эзэнмөнх хошин урлагаас гадна дэлгэцийн урлагт хүчээ сорьж буй. Түүнийг “9009”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Гурван найз” зэрэг уран бүтээлээр нь хүмүүс сайн мэднэ.


Уран бүтээл хийхийн зэрэгцээ “Монгол шуудан” ТӨХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн зар сурталчилгаа идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажилдаг гэнэ лээ.


Харин түүний гэргийг н.Уянга гэдэг. Царайлаг төрсөн түүнийг найз нөхөд нь ухаантай даруухан бүсгүй байдаг гэж ам булаалддаг. Хосуудын хувьд олон насны зөрүүтэй ч гэлээ өдгөө хоёр охины ижий аав болон амар жимэр амьдран сууж байна.