“Мөөм” Зулаа хүүгээ аавтай болгожээ

C1 телевизийн Шоубиз нэвтрүүлгийн хөтлөгч, “Мөөм” хочит Мөнхзул МИАТ-ын Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддоржийг хүүгийнхээ ааваар сонгожээ.

Алдрай бяцхан үрээ тэвэрснээс хойш олны анхаарлаас холдсон түүнийг “Бэрэн” группын ачийг төрүүлсэн тухай хэвлэлүүд шуугиж байлаа. Гэвч уг дуулиан шуугианд ам нээгээгүй хөтлөгч бүсгүй сүүлийн үед МИАТ-ын Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддоржтой хөтлөлцөж хаа саагүй харагдах болсон гэнэ лээ.

Х.Мэгждоржийн хувьд хэдэн жилийн өмнө “I loft” бааранд “Киви” хамтлагийн дуучин Агийгаас болж буун дуу гаргасан гэдгээрээ тухайн үеийн хэвлэлүүдийн нүүрийг чимж байв.

Швейцарь, Канадад дээд боловсрол эзэмшсэн тэрээр өдгөө өөрийн бизнесээ амжилттай авч яваа аж. Мөн багын мөрөөдлөө биелүүлж, “Монгол банхар нохой” төслийн санаачилж хэрэгжүүлж байгаа аж.