П.Сэрдамба аварга хүүхдийнхээ тэтгэмжид “унждаг” гэв үү


МУГТ, боксчин П.Сэрдамба өдгөө хоёр дахь амьдралаа зохиогоод удаж буйг уншигчид маань андахгүй биз ээ. Түүний эхнэр сүүлийн жилүүдэд хамгийн эрэлттэйд тооцогдох болсон шүдний эмч мэргэжилтэй бөгөөд энэхүү мэргэжлээрээ ашиг орлого чамлахааргүй олдог гэх юм билээ.


Тэд одоогоос 4 жилийн өмнө тоонот гэрт толгой холбосон боловчиг, тамирчин залуу маань олны хэл амнаас жийрэхсэн үү, залуу эхнэрээ тэр бүр ил гаргадаггүй байлаа. Харин сүүлийн үед хаа явсан газраа эхнэрээрээ гангарч явах болсон.

П.Сэрдамбын анхны гэргий С.Золзаяа охин хүү хоёр гаргаж өгсөн. Гэвч гавъяат маань хоёр хүүхэддээ байр сав гээд байдгаа үлдээгээд н.Одмаа гэх бүсгүйг дагаад явсан гэдэг.


Гэвч хүүхдүүдийнхээ тэтгэмж дээр луу унждаг тухай ойр дотныхон нь шивэр авир гэлцэх болжээ.