Солонгост алдаршсан “халуухан” монгол бүсгүйтэй танилц


Солонгосчуудыг гоо үзэсгэлэн, амбиц бүхий хүсэл мөрөөдлөөрөө бишрүүлж буй Монгол бүсгүй Пүрэвдаваатай танилц.


Солонгосчуудын дунд Michelle буюу МИшээл нэрээрээ алдаршсан түүнийг Солонгосын хэвлэлүүд “Монголын үзэсгэлэнт бүсгүй” хэмээн нэрлэх болжээ.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Солонгосын фитнессийн аварга шалгаруулах “Musclemania” тэмцээний Miss Bikini төрөлд гуравдугаар байр эзэлж, улмаар Сөүлийн Канбүг дүүргийн Соншин Их Сургуулиас зохион байгуулсан “K-Beautymiss championship” буюу Солонгосын шилдэг фитнесс мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд миссээр шалгарсанаар Пүрэвдаваагийн солонгос дахь алдрын замнал эхэлжээ.


Тэр дороо алдарт “MAXQ” сэтгүүлийн коверт заларч, монгол бүсгүйн гоолиг бие, гоо төрхийг гайхуулсан тэрээр одоогоор “Musclemania Korea” тэмцээний face model-оор ажиллаж байна.


Тэрээр Халлим Олон Улсын Харилцааны сургуулийн Дипломат харилцаа, аюулгүй байдлын ангийг дүүргэж, магистрын зэрэг ч хамгаалж амжжээ.


Солонгост 13 дахь жилдээ амьдарч буй Пүрэвдаваа хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Эзэмшсэн мэргэжлээрээ буюу дипломат харилцааны чиглэлээр ажиллаж, Монгол, Солонгосыг холбосон гүүр болохыг зорьдог” хэмээн ирээдүйн амбицаа тодорхойлсон байна.