Мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн топ модель
14 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан топ модель О.Уянга мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ.

Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн анги төгссөн ч топ модель болтолоо загваараас холдоогүй.


О.Уянга өдгөө UBS телевизэд хөтлөгч, сургагч багшаар ажиллах болжээ.
Энэ талаар “Мэргэжлээрээ ажиллана гэж бодож явсаар арван жил өнгөрчээ.

Өнөөдөр UBS телевизийн мэдээллийн шууд хөтөлбөрийн эфирт амжилттай гарсан эхний өдөр. Ямар сайхан мэдрэмж вэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Түүний хувьд ихэр охидын ээж болсноосоо хойш загварын карьертаа улам илүү анхаарч байсан бол одоо мэргэжлийнхээ салбарт хүч үзэхээр ийн шийджээ.