Rokit bay хамгийн сайн аав


“Нэг насаар энгийн байснаас нэг өдрийн хаан байсан нь дээр“ хэмээн дуулж гарч ирсэн залуу өдгөө Монголын залуусын хүндэтгэлийг хүлээж нийгэмд өөрийн байр суурийг тодорхойлж чаджээ.


“Авьяаслаг Монголчууд“ шоуны шүүгч байсан гэхээсээ илүүтэй Реппер Rockit bay хэмээн тодорхойлогдсон тэрбээр хувийн амьдралаа олноос нууцалж өөрийгөө сурталчлах тун дургүй нэгэн.


Тэрээр өөрийн цахим хуудаснаа өөрийн том охинтойгоо селфидсэн зургаа хийн “Аав охин хоёр цэцэрлэгтээ явах замдаа” хэмээн тодотгожээ.


Rockit bay-ийн эхнэр С.Ану мake up artist, дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй юм. Тэрээр эр нөхрөө үргэлж дэмжиж “Миний хайр хамгийн сайн аав” хэмээн тодотгодог. Хосууд өдгөө хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон билээ.