Наки цусаа хандивлахыг уриалав


“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг, хөгжмийн найруулагч Наки нэрээрээ олонд танигдсан Б.Нацагдорж цусаа хандивлахыг уриалав. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Цусаа хандивлаж байгаарай. Олон хүнд хэрэгтэй байдаг юм гэнэ лээ. Хүн юу тарина түүнийгээ хураана. Тууштай бөгөөд зоригтой бай. Хүний л амьдрал юм даа” гэжээ.


Накигийн хувьд загвар өмсөгч О.Билгүүнтэй хамтарч “IGX” энтертайнментийг нээж, Монголын урлагийн салбарт үгүйлэгдэж буй цоо шинэ өнгө төрхийг гаргаж ирэхээр ажиллаж байгаа билээ.