Э.Туул хатагтай “үлгэр” өгүүлэв


Монголын хамгийн брэндлэг бүсгүй гэгддэг УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул өдгөө Бутан улсад аялж яваа ажээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа Бутан улсын эзэн хаан болон хатны хайрын түүхийг ийнхүү өгүүлжээ.


“Бутаны Хаан Хатан хоёрын танилцсан түүх. 17 настай байхдаа хаан хөлбөмбөгийн талбайд тоглохоор найз нартайгаа явжээ. Яг тэр үед тэр талбайд 7 настай жоохон охин ойрын хүмүүстэйгээ төрсөн өдрөө тэмдэглэж байжээ. Охины аав нь нисгэгч жирийн айлын охин байсан гэнэ.

Ханхүүг хараад охины гэр бүлийнхэн нь билэгшээж бялууг хуваалгахаар ханхүүг ширээнд урьж дуудаж , бялууг хуваалгажээ. Хамт жоохон цагийг өнгөрөөсний дараа ханхүү явах болтол жоохон охин ханхүүгийн гарыг барьж явахгүй байхыг, түүнийг үлдээхгүй байхыг гуйжээ.

Харин ханхүү хэлжээ. Чи том болоод сургуулий төгсөөд хийх зүйлээ хийгээд явж байтал дахиад учирвал би чамайг эхнэрээ болгож авна гэж. Олон жил өнгөрсөний дараа ерөөлөөр дахин уулзаж нэг нэгэндээ дурлаж Хаан Хатан болсон түүхтэй гэсэн. Ер нь энэ орныг гадныхан дагинас ихтэй орон гэж ярих юм билээ. Номтой эмэгтэйчүүд ихтэй юм билээ” гэжээ.