Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл Хөгжлийн банкны зээлийн барьцаанд Хөтөлийн ЦШҮ-ийг авах эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг цахим орчинд мэдээллээ. Тодруулбал, Б.Цогтгэрэл: Хөтөлийн ЦШҮ-ийг барьцаалан “Бейзмэнт” ХХК гэх нэртэй ХХБ-ны охин компани Хөгжлийн Банкнаас нийт 61,2 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай зээлсэн юм.

Зээлийн гэрээг та бүхэнд дэлгэж байна.

Энэхүү зээлийн хугацаа нь 2019 оноор тасалбар болон дуусч байгаа бөгөөд ХХБ болон Хөтөлийн ЦШҮ-ийн удирдлагын зүгээс өнөөдрийг хүртэл 1 $ ч буцааж төлөөгүй ба төлөхгүй гэдэгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Иймд Хөгжлийн банкны зээлийн барьцаанд Хөтөлийн ЦШҮ-ийг авах эрх зүйн орчин бүрдээд байгаа юм. Хэрэв болдогсон бол МАНАН мафийн гар хөл болсон энэхүү хулгай луйварт хутгалдаагүй УИХ-ын гишүүнтэй байсансан бол өнөөдөр яг одоо Хөтөлийн ЦШҮ хувийн хэвшлийн мэдэлээс бүрэн гарч Монгол Улсын Төрийн мэдэлд ирэх боломж бололцоо бүрэн бүрдсэн байна. Хөтөлчүүд эгзэгтэй хариуцлагатай цаг үе дээр иржээ. Улс төрчдийн хууран мэхлэлт, айлган сүрдүүлэлт, ажлын байрны дарамтад авталгүй Залуучууд бидэнтэй нийлэн нэгдэж тэмцэж чадвал Үйлдвэр маань эргээд улсдаа ирэх боломж байна. Бид тэмцэхгүй, хэлэхгүй, надад хамаагүй гэж айж бултаж зугтаваас хэзээ ч Улсын мэдэлд ирэхгүй тэр чигтээ МАНАН мафийн гар хөл болсон хархнуудын идэш болоод дуусах юм.