Жүжигчин Б.Ариунцэцэг шинэхэн дурлалтай учирсан уу


Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг найз залуутай болжээ. Тэрээр саяхан нээлтээ хийсэн “Хөөрхөн ээжтэй охин” киноны нээлтэнд найз залуугаа дагуулан ирсэн сурагтай.

Үе тэнгийн үхэр хонь жилтэй түүний найз залууг эх сурвалжууд Б.Ариунцэцэгийн амьдрал зохиохоос өмнөх учралуудын нэг байсан хэмээн тодотгосон. Харин жүжигчин бүсгүйн шинэ найз залууг ойр хавийнхан ор үндэсгүй мэдээлэл хэмээж буй.

Жүжигчин Б.Ариунцэцэгийн хувьд анхны амьдралаа “Outlaw” хамтлагийн дуучин Г.Чинзоригтой эхлүүлж охинтой болсон.

Гэвч Чинзогийн бүтэлгүйтэл тэдний хайрын галыг нэг л өдөр унтраасан байдаг. Тэдний дундаас төрсөн бяцхан охин өдгөө

Эрдэнэт хотод Б.Ариунцэцэгийн ээж дээр байдаг гэнэ лээ.