Нэгэн цагт “нийтийн дууны отгон гүнж” тодотголтой явсан дуучин Х.Мөнгөнцэцэг сайн найзынхаа нөхрийг “булааж”, дуучин Б.Болдтой дуулиан шуугиантайгаар тоонот гэрт толгой холбосон.

Тэд өдгөө Б.Жавхлан, Б.Баясгалан гэдэг дэрсхэн балчир үрстэй.


Оройхон гарч ширүүхэн дайрч яваа дуучид маань оны дараа 3 дахь хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж буй аж.


Хэдийгээр том хүү нь ой гарантай, бага охин нь 6хан сартай ч дуучин Х.Мөнгөнцэцэг дахин хөл хүнд болж, хэдийнээ 3 сартай жирэмсэн ээжийн эгнээнд шилжсэн байна. Энэ тухайгаа тэд олноос маш ихээр нууцлаж буй бөгөөд төрөх эмнэлгийн эмч нарынхаа анхаарал хяналтанд орсон байна.


Анхны хүүгээ төрүүлсний дараахан “Амьдрал” нэртэй аялан тоглолтоо хийсэн дуучин гэр бүл охиноо төрсний дараа “Хайрлая” нэртэй тоглолтоо хийж амжсан.

Хэдхэн сарын дараа мэндлэх үрээ төрүүлээд ямар нэртэй тоглолт хийхийг хэн ч таашгүй.