Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт оршин суух 47 настай эрэгтэй Б нь 2019 оны 11-р сарын 16-ны өдөр гэрээсээ малдаа явна гэж гараад 18-ны өдөр осгож нас барсан байж болзошгүй байдалтай олдсон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүн осгож нас барсан.

Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүйтэрч байгаа бөгөөд мал аж ахуй эрхэлдэг орон нутгийн иргэд цаг агаарын нөхцөл байдалтай сайн танилцаж мал хариулахдаа дулаан хувцаслаж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.