Ө.Энхтүвшиний эхнэрийн шунал олныг бухимдуулав


Цэвэр цэмцгэрээрээ Төрийн ордонд зартай УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшиний эхнэр У.Булгамаа олны дургүйцлийг төрүүлэх болжээ. Тэрээр өөрийн мэдэлд байдаг Өгөөмөр авто техникийн захын түрээслэгчдээсээ авто зогсоолын төлбөр гэж цаг тутамд 4000 төгрөг авахаар шунах болсон байна.

Түүнчлэн Өгөөмөр захын ард дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцанд амьдардаг 10 мянган иргэн хатагтай У.Булгамаагын шийдвэрээс болж орон гэртээ орж чадаа больсон тухай Нийслэлд гомдол гаргах болжээ.

Тодруулбал, тус захын газар эзэмших эрхийн хугацаагаа дахин сунгуулахдаа нийтийн эзэмшлийн зам талбайн хамруулж сунгажээ. Тиймээс тус хотхоны оршин суугчид Нарантуул захаар тойрч гэртээ ордог болсон билээ.

Дээрх асуудлуудыг холбогдох албаны хүмүүс хүлээж авдаг ч, одоог хүртэл ямар нэг шийдэлд хүрээгүй байгаа аж.