Нууц амрагууд “сэтгүүлч” нэрээр Төрийн айлчлалд явдаг гэв үү

Төрийн албаныхан гадаадад томилолт, айлчлал хийхдээ нууц амраг, хамаатан садангаа “сэтгүүлч” болгож авч явдаг тухай МУГЖ Г.Ариунбаатар дэлгэлээ.


Тэрээр өөрийн твиттэр хуудаснаа “Нэг удаа гадаадад Төрийн арга хэмжээнд оролцохоор болоод санхүүгийн боломжоос цөөн урлагийн хүн авч явсан юм. Тэгсэн албаны улсаас гадна 30-аад сэтгүүлч болон бусад хүмүүс.

Их л мундаг улсууд яваа юм байна гэж бодоод байж байтал, тал нь шахуу нууц амраг, хамаатангууд нь байсан юм даа” хэмээн ёгтлон бичжээ.