Ц.Мянганбаяр отгон эхнэртээ хаягджээ


“Монгол газар”-ын Ц.Мянганбаярын залуу насыг мэдэхгүй хүн Монголд лав үлдээгүй биз. Эхнэрүүдийнх нь тоо бүртгэл ч улиг болсон.

Харин харьж буй буурал ахыг отгон эхнэр топ модель О.Пүрэвдулам нь орхиж одсон сурагтай.
Моделийн хувьд аргагүй дайчин, дээр нь хөдөлмөрч О.Пүрэвдулам ийнхүү шийдвэр гаргах болсон шалтгаан нь Ц.Мянганбаяраас болсон гэнэ шүү


Сүүлийн жилүүдэд О.Пүрэвдуламыг хөөрхийлөх хүмүүс олширсон аж. Нөхрийнх нь хамаг хөрөнгө нь дундарч хумсын толионы чинээ ч ёрдоохгүй болсон гэж гоочлох хүмүүс мэр сэр байх. Ингээд бодохоор О. Пүрэвдулам өөрөө л хөдөлмөрлөхгүй бол үнэндээ хэцүү гэж ойр дотныхон нь шивэр авир хийдэг болжээ. Уг байдал топ модель бүсгүйн тэсвэр тэвчээрийг барсан ч юм уу бүү мэд


Ямартаа ч, топ маань М.Тэнгэрмаа охиноо үл хайхран цагтаа хүүхнүүдийн эрлэг явсан эр нөхрөө орхин одсон байна.