“Хамар” Т.Ганболд “Шамбалын орон”-доо амьдрах болжээ


“Алтан дорнод монгол”-ын Т.Ганболд Богд уулын аманд өөрийнхөө хөрөнгөөр барьж босгосон “Shambha-La” хотхондоо амьдрах болжээ.

Уг хотхоны реклам сурталчилгаа өнгөрсөн хавраас хотын төвд залрах болсон. Тэр даруйдаа олныг талцуулж “Shambha-La”, “Shangri-La” хоёрын ялгааг ярьсан хүмүүс твиттэрээр дүүрч байсан цаг саяхан.


Тодруулбал, сүсэг бишрэлтэй зарим нь “Шамбал гэдэг нь нөгөө ертөнц, үхэгсдийн орон гэсэн үг. Муу ёрын нэрийг хотхондоо өглөө” гэлцэж байв.
“Яг үнэндээ Шангрила-тай адилхан диваажингийн орон гэсэн утгатай юм билээ” гэж өмөөрсөн хүмүүст зарим нь “ диваажинд хүн амьдаараа очдоггүй биздээ” гэж сөргүүлэх жишээний.

Тиймээс Т.Ганболдын зүгээс саарыг биш сайныг бэлгэдэж шинэ хотхоноо ийнхүү нэрлэсэн гэх тайлбарыг өгөөд өөрөө гэр бүлээрээ тус хотхонд амьдрах болсон байна.