Х.Тэмүүжингийн охин гар буудлагаар медаль хүртэв


Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн охин Т.Хулан олон улсын гар буудлагын тэмцээнд амжилт үзүүлжээ.


Өнгөрөгч амралтын өдрүүдэд Австрали улсад Азийн аварга шалгаруулах Практик буудлагын тэмцээн зохион байгуулагдсан байна.


Тус тэмцээнд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн охин Т.Хулан Практик буудлагын тэмцээний Гар бууны төрөлд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн аж.


Энэ тухай Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа, “Практик буудлагын спортын Австрали Азийн аварга шалгаруулах гар бууны тэмцээн Филиппинд сайхан боллоо, амжилттай” гэжээ.