Ариунаа Сури Америкт экспортлоно


The Hu хамтлагийн бүх хувцас гоёог урладаг загвар зохион бүтээгч Ариунаа Сури “Америкт экспортлоё” төсөлд шалгарсан 10 үйлдвэрлэгчийн нэг болжээ.


Тэрээр Герман улсын Бремен хотын урлагийн их сургуулийг загвар зохион бүтээгчээр магистр цолтой суралцаж төгсөөд, Германы тэргүүлэгч брэндүүдийн нэг болох “Evelin Brandt”-д бүтээлч дизайнераар ажиллаж байсан юм.


Ариунаа сури брэнд нь байгальд ээлтэй олон улсын стандартыг хэрэгжүүлсэн зах зээлд өөрийн өвөрмөц чиг хандлагатайгаар танигдсан, мөн Монголын экологийн цэвэр түүхий эд болох ноос, ноолуур, савхи болон хонины нэхийг ашиглан урласан төрөл бүрийн хувцаснуудыг дээд зэргийн өндөр чанартайгаар урладаг билээ.