Өчигдөр буюу 2019.11.23-ны өдөр Хаан банкны хэрэглэгчдийн дансан дахь  10 000- 1 000 000 төгрөг алга болсон бол  цөөнгүй хэрэглэгчийн дансанд мөнгө орсон байна. Энэ нь тус банкны системийн шинэчлэл хийсэнтэй холбоотой алдаа гарсантай холбоотой аж. Одоо дансны үлдэгдэл хуулга хэвийн харагдаж байгаа аж. Тухайлбал,

  • ….нэг шөнийн дотор 10000 төгрөг хашаа ч орсон нь мэдэгдэхгүй алга болсон байна. Мөнгөө авъя.
  • Энэ одоо гурван удаа гүйлгээ амжилтгүй боллоо гэчихээл 50 000 төгрөгөөр гурван удаа хассан байна. Арай юу….
  • Танайх нээрээ арайчдээ. Өчигдөржин мөнгө шилжүүлэх гэж бөөн юм боллоо. Хүний ажил алсан хөгийн юмнууд. ХХБ-ээс мөнгө шилжүүлэх гэж данс буруу гэж алдаа заагаад. Шалгуулхаар хэвийн гэдэг үгээ л больчих.
  • Дансанаас мөнгө авахаа болиоч. Нэг хүнээс 1000-3000 төгрөгийн хооронп гээд мессеж ирэхгүй хэмжээгээр авах юмаа. Энэ олон харилцагчаас хичнээн саяар нь хулгайлж байнаа.
  • Одоо болтол Төрийн банкнаас Хаан банк руу шилжүүлэг хийж болохгүй байна ш дэээ…
  • Ажилтнууд нь гэж техникийнхээ хөгжлөөс хоцрогдсон хүнлэг бус хий л их зантай, гадаад гуйвуулгаа ч мэдэхгүй ,үйлчлүүлэх гэхээр нэг бол утсаар яриад нэг бол хоорондоо инээлдээд суучихдаг бүр арай дэндүү өмнөөс нь ичмээр!!!!’
  • Дансандах мөнгө ямар ч гүйлгээ хийгээгүй байхад алга болчихлооо хааачив аа. Чоно код мах хадгалуулхын үлгэр болов уу
  • Юу болоод байнаа хөөе. 190 000 төгрөг алга болчихлоо. Мөнгөө авъя
  • Өчигдөр шатахуун авсан чинь данснаас хасагдлаа гэсэн мэдээлэл ирсэн колонкийн дансанд ороогүй гээд 21000 нэхээд хэл ам боллоо
  • Интернет банк гүйлгээ хийхэд арай хэтэрхий их шимтгэл авах юмаа гэх зэргээр асар их бухимдсан сэтгэгдэл цахим орчинд өрнөсөн.

Энэ бүх бухимдалд Хаан банкны зүгээс:

  • Сайн байна уу, Танд төвөг удсанд хүлцэл өчье. Бид цаашид үйлчилгээний чанартаа илүү их анхаарч ажиллах болно. Баярлалаа.
  •  2019/11/18 -ны өдрийн Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний алдаа хэвийн болсон. Харилцагч танд чирэгдэл учруулсандаа уучлал хүсье.
  • Сайн байна уу, Банкны үйлчилгээ түр сааталтай байгаа тул эрхэм харилцагч та бүхнээс хүлцэл өчье. Манай инженер техникийн багийнхан засварлахаар ажиллаж байна. Харилцагч танд чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Баярлалаа гэх зэогээр хариулт өгч байна.

Гэсэн ч харилцагчдын зүгээс Хаан банканд сэтгэл дундуур байна. Учир нь яг энэ алдаа өмнө нь гарч байсан. Мөн саяхан доорх алдааг зааж банк хоорондын гүйлгээ алдаа зааж байсан юм. Үүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг банкны зүгээс гаргаж байв.

Хэрвээ энэ мэтээр үйлчлүүлэгчийнхээ итгэлийг алдах юм бол Хаан банкийг сонгож үйлчлүүлэх иргэдийн тоо буурч, үүнийг дагаж банк дампуурах эрсдэлтэй юм.