Таны харж байгаа энэ бүсгүйг Рино Сасаки гэдэг. 25 настай  түүнийг та модель гэж бүү андуураарай. Тэр том ачааны машины жолооч. Итгэхэд бэрх ч гэсэн энэ бол үнэн.  Тиймдээ ч том тэрэгний хамгийн  хөөрхөн жолооч алдрыг хүртээд байгаа юм. Түүний зургуудаас хүргэж байна.

 

Рино уг нь бүжигчин, багш мэргэжилтэй. Гэвч амьдралын шаардлагаар ийнхүү жолооч болсон аж.  Тэрбээр том тэрэг бариад долоон жил болж байгаа аж.