Өмнөд Солонгосын охидын ‘Kara’ хамтлагийн гишүүн асан, дуучин, жүжигчин Кү Ха Ра нас баржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг өнөөдөр 18.30 цагт гэртээ ухаангүй байхад нь танил нь олж түргэн тусламж дуудсан аж. Гэвч Ганнам дүүргийн цагдаагийн газраас мэдээлснээр Кү Ха Ра нь Чённамдун дахь гэртээ нас барсан байсныг олсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэжээ.

Кү Ха Ра нь 2015 онд соло дуучнаар урлагийн гараагаа эхлүүлсэн бөгөөд 2011 онд “Хотын ангууч” нэртэй телевизийн цувралд тогложээ. Тэрбээр 1991 онд төржээ.

Тэрбээр сүүлийн хоёр сарын дотор нас барсан К-попын хоёр дахь эмэгтэй дуучин болж байна. Өмнө нь дуучин, жүжигчин Сулли аравдугаар сарын 14-нд нас барсан ба түүнийг амиа хорлосон гэж үзжээ.

Түүний нас барсан шалтгааныг цахим ертөнц дэх гүтгэлэг доромжлол, сэтгэлзүйн дарамттай холбоотой гэж тайлбарласан юм.