Ерөнхийлөгчийн зүрхний анд хэн бэ


“Твиттэрт тэнэг хүн үгүй” гэдэг. Сонгууль бүхний дуулианаар намуудын талцал, үзэл бодлын зөрчил твиттэрт хүчтэй өрнөдөг. Уг “дайны талбарт” Ерөнхийлөгчийг цээжээрээ бамбайлдаг нэг найз бий. Бүр номыг нь хүртэл бичиж өгсөн зохиолч Д.Төрмөнх “Женко”-гийн зүрхний анд.
Тийм болохоор Ерөнхийлөгчийг хөгшөөн, найзаа, чи хэмээн зиндаархалгүй дууддаг гэнэ лээ.


Нөхөрлөл эхэлсэндээ биш, найзалж яваад яаж дууссандаа үнэ цэнэ нь оршдог.

Ноён “Женко”-г Ерөнхийлөгч болоогүй байхдаа хааяа зохиолч Д.Төрмөнхтэй хотын гудмаар буу халж, дотно яриа өрнүүлсэн шигээ алхдаг байжээ.