Топ модель Э.Одгэрэл Орос хүргэнтэй болжээ

Өдгөө 53 настай хэдий ч гэсэн мөнхийн залуу гоо сайхнаа хадгалж чадаж буй эмэгтэй бол загвар өмсөгч Э.Одгэрэл.

Тэрбээр ганц охинтой. Нөхөр нь салсныхаа дараа охиноо өөр дээрээ авсан ч 10 нас хүрээд ээж дээрээ ирсэн байна.Түүний охин Э.Мишээл 1992 онд төржээ.

Тэрбээр ОХУ-д сургуульд суралцаж төгссөн бөгөөд насны ханиараа Александр хэмээх Орос залууг сонгосон байна.

Топ модель Э.Одгэрэлийн хувьд хүргэндээ тун сайн ханддаг гэнэ лээ. Аргагүй ч үгүй биз, айлын хүүг хайрлаж байж амин ганц охиноо хайрлуулна. Александр Э.Мишээл хоёрын бяцхан хүү өдгөө 3 настай.

Э.Мишээлийн хувьд хэдэн жилийн өмнө нэрт жүжигчин агсан Гомбосүрэн гуайн ач хүү Мөнх-Эрдэнэтэй үерхэж байсан ч, гэрлэх саналтай хамт алмазан шигтгээтэй бөгж ирэхэд хүлээж авалгүй буцаасан байдаг.