“Онжиг” Д.Одбаярын үйлдэл НҮБ-ын хараанд өртөв

Д.Одбаярын “онжигдолт”-ыг тойрсон асуудлууд НҮБ-ын хараанд өртсөн тухай Францын хэвлэл нийтлэгджээ.


Өнгөрөгч сард Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаяр нь Улаанбаатараас Инчеон руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөг хэсэгт хүрсэн хэрэг гарсан.

Асуудал намжаагүй байхад Д.Одбаярын тухай нийтлэл Францын “France 24” агентлаг гарчээ.
Уг нийтлэлд “Монгол улсын шүүхийн байгууллагыг толгойлдог эрхэм гадаадад томилолтоор явах үедээ эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн явдал нь тус улсад бэлгийн хүчирхийлэлийн эсрэг хууль, дүрэм журам үйлчилдэг эсэх нь эргэлзээ үүсгэж байна.
Д.Одбаяр БНСУ-д түр саатуулагдахдаа өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч их хэмжээний мөнгөн торгууль төлж, эх орондоо ирсэн. Монгол улсын Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаригт Д.Одбаярыг огцруулахаар санал өгсөн боловч тэрбээр ҮХЦ-ийнхээ есөн гишүүний нэг хэвээр байна. Харин ч бүр БНСУ-ын нислэгийн компанийг Олон улсын шүүхэд өгөхөөр болжээ.


Тиймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш даваа гаригт /өчигдөр/ болсон “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах олон улсын өдөр”-өөр “Эмэгтэйчүүдийг бүх төрлийн хүчирхийлэлээс хамгаалах, хүчирхийлэхийг таслан зогсоох уриалга гаргав.
Тэрээр “Би засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, хаа сайгүй хүмүүсийг бэлгийн хүчирхийлэл, үл ойлголцлын эсрэг зогсохыг уриалж байна.” гэж хэлэв.


Уг нь Бэлгийн хүчирхийлэлийн тухай хууль 2015 онд Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн боловч, үр дүнгүй байна.

2017 оны ХЭҮК-ийн судалгаагаар Монголд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 63 хувь нь даргаасаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна” хэмээн бичжээ.