“Хамар” Т.Ганболдын Япон ах

“Алтан дорнод Монгол”-ын Т.Ганболд Японы шинэ эзэн хаан Нарүхитотой цусан төрлийн холбоотой юм биш биз. Тэдний унжгар хамар, зураасан нүд, хөрслөг бор арьс хоорондоо маш төстэй ажээ.


Магадгүй Т.Ганболдын нас нь жаахан ахимаг байсан бол монгол битгий хэл, япончууд өөрсдөө “эзэн хаанаа” гэж андуурахаар харагдах биз.
Ер нь хорвоо дээр яагаад холбоо хамааралгүй хирнээ хоорондоо адилхан хүмүүс энд тэнд төрдөг талаар асуултанд удамшлын эрдэмтэд хариу олж чадаагүй л байна.

Ямартай ч тэнгэрийн доор, газрын дээр амьдарч байсан, байгаа, байх хүн болгонтой маш төстэй нэгээс нилээн хэд хүртэлх “цусан төрлийн биш ихрүүд” заавал байдаг нь нотлогджээ.
Гэвч хүн болгон өөртэйгөө усны дусал шиг адилхан хэн нэгнийг олж чаддаггүй. Тэр ч битгий хэл төстэй хүмүүс ижил төрлийн мэргэжил сонгодог нь тогтоогдсон байна.