О.Пүрэвдулам хоолны дэглэмээ танилцуулжээ


Монголын “алтны” магнат гэгдэж явсан Ц.Мянганбаярын гэргий топ модель О.Пүрэвдулам нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа өөрийнхөө хоолны дэглэмийн талаар ярьжээ.

Тэрээр “Хэт хоолны дэглэм барьж, хүнсээ хорих нь дэмий. Миний хувьд учиргүй хоолны дэглэм бариад байдаггүй. Хэтрүүлж идэхээс татгалздаг. Өдөрт гурван удаа хооллоно.

Ингэхдээ орой 17 цагаас хойш юм иддэггүй. Хэт оройтлоо гэхэд хааяа ганц нэг 19 цагт хөнгөн хооллох нь бий. Ер нь хэт хоолны дэглэм барьж, хүнсээ хорих нь дэмий гэж би хувьдаа үздэг. Хэтэрхий хоолоо хорихыг дэмждэггүй. Авах амин дэмүүдээ авч л байх хэрэгтэй.

Төмс, гурил, будаа, нарийн ногоо юу л бол юу иднэ. Залуу хүн болохоор пицца ч юм уу, амттан идмээр санагддаг. Ази маягийн шөлтэй хоолонд дуртай. Хамгийн гол нь хэтрүүлж идэхгүй, зохицуулдаг” гэжээ.

Түүний хувьд гэртээ нэлээд сайн тогооч гэнэ шүү. Тэрээр өөрийнхөө идэхийг хүссэн хоолоо интернетээс харж байгаа хийдэг бөгөөд хийсэн хоолонд өөрөө ч дуртай гэдгээ ярьжээ.