Муу ажлыг сайн зохион байгуулдаг хорчин ерөнхийлөгчтэй болж дээ Хуульчдын холбооныхон…

Одоогоос хоёр сарын өмнөхөн хуралдсан Хуульчдын холбооны их хурлын үеэр баахан хор найруулж, будлиан хутгаж байж гэнэт цоорч гарч ирсэн Б.Өнөмөнх гэгч хуульчдын эрх ашгийг хамгаалахын төлөө хуруугаа ч хөдөлгөж амжаагүй атлаа харин муу ажлыг хачин сайхан зохион байгуулдаг гэдгээ нийт хуульч өмгөөлөгчдөд батлан харуулчих юмдаа…

Ямар сайндаа 2019 оны 11-р сарын 25-нд ёсчилсон Өмгөөллийн тухай хуульд төрийн ордон хавиар улаа эргэтэл гүйж, царай алдан байж Монгол улсын ерөнхийлөгчөөр гуйлган байж ХОРИГ тавиулж, эсэргүүцэл бичүүлчхээд сэтгэл нь ханасангүй бололтой сураг ахиад сонсогдлоо.

Гэтэл сүүлдээ “Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх” гэгчээр улам даварч, Өмгөөллийн тухай хуулийг эсэргүүцэн албан тоот ирүүлэхийг 21 аймгийн Орон нутгийн салбар зохицуулагч нартаа албадан шахалт, дарамт үзүүлж байгаа тухай мэдээлэл ирлээ.

Энэ талаар орон нутгийн хуульч өмгөөлөгчид ихээхэн дургүйцэж байгаа сураг сонсогдлоо.

Аргагүй шүү дээ…

Аливаа зүйлд хандахдаа өмгөөлөгчид өөрсдийн сайн дураар, хүсэл зоригийн үндсэн дээр асуудалд ханддаг, бие даасан, хараат бус ажилладаг гэдгийг хуульчдын дунд ажиллаж үзээгүй Б.Өнөмөнх гэгч яахин мэдэх билээ…

Энэ мэт ёс зүйгүй шаардлагыг биелүүлж чадахгүй гэдгээ илэрхийлж, зарим нэг орон нутгийн салбар зохицуулагч нар нь эхнээсээ Хуульчдын холбооны Салбар зохицуулагчийн үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон ажээ.

Хуульчид энэ нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө ажилладаг гэдгийг энэ хорчин Б Өнөмөнх гэгч нөхөр сайн ухаарч ойлгохгүй эндүүрч байгаа нь өнөөгийн Хуульчдын Холбооны эмгэнэлт дүр төрх юм…

Яг үнэндээ сайн дураар хийх ёстой зүйлийг зохион байгуулалттайгаар, албан хүчээр, дарамт шахалтаар төдийгүй хор хутгаж хийлгэх гэж оролдож буй энэ ажил бол Хуульчдын холбооны мэргэшсэн ажил гэдэгт эргэлзэх зүйл үгүй болов.

Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг ч мөн ийм маягаар явуулдаг парадокс тогтчихсон гэдэг нь үүгээр давхар батлагдав.

Бүх ажлыг ингэж дарамталж явуулдаг энэ зохисгүй, зарчимгүй шударга бус байдлаа Хуульчдын холбооныхон одоо зогсоовол яасан юм бэ?????

Хуульч өмгөөлөгчид энэ мэт асуудалд Сайн дураараа саналаа өгөх ёстой юу?, эсвэл эдгээр нэг ангийн хэсэг бусаг ичих нүүргүй залуусын зохион байгуулалттайгаар хийж буй бохир ажиллагааг дэмжиж дуугүй байх ёстой юу????? гэдгийг яг одоо хуульч өмгөөлөгчдөөс асуумаар байна….

Энэ бүх бохир заваан ажлын Ерөнхий зохион байгуулагч нь Б.Өнөмөнх гэдгийг өнөөдөр хуульчид мэдээд, дургүйцээд зогсохгүй дор бүрнээ эсэргүүцэл илэрхийлээд эхэллээ….

Өмгөөллийн тухай хууль батлагдахын өмнө УИХ-ын чуулган дээр нэр бүхий гишүүд Хуульчдын холбооноос явуулсан гэх учир битүүлэг, ойлгомжгүй Ил захидлын талаар ярьцгааж, үнэндээ таалагдаагүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байсан тухай бичлэг, ОНМХ болон сошиалаар түгээж байсныг мартаагүй гэдгийг хэлчихье…

Яг дээрх шиг Ил захидлыг Хуульчдын холбооны Б.Өнөмөнх гэгч явуулахаар зэхэж байгаа бөгөөд энэ бохир үйл ажиллагаандаа орон нутгийн салбар зохицуулагчаар ажилладаг хуульч өмгөөлөгчдийг татан оролцуулахыг санаархаж байгаа нь ийнхүү ил боллоо.

Ийм арчаагүй, өрөвдмөөр, инээдтэй үйл ажиллагааг үргэлжлүүлэн залгамжлагч Б.Өнөмөнх гэгч ямар учраас нийт өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг дордуулахын төлөө үхэн хатан зүтгэж байгааг олж мэдмээр санагдав.

Хэний эрх ашиг цаана нь нуугдаж байна, хэн гэгчийн утсан хүүхэлдэй вэ гэдэг нь цаг хугацааны шалгуураар тун удахгүй тодрох нь дамжиггүй…

Өмгөөллийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт Хуульчдын холбооны удирдлагууд бүгд байсан уу гэвэл байхын дээдээр байсан…

Олон удаагийн хэлэлцүүлэгт саналаа өгөхийг албан ёсоор сануулсан ч үл тоомсорлож хаяж явцгаасан эдгээр нөхдийн залгамж холбоо хэдий болтол энэ бохир зүйлд гараа дүрэхийг харцгаая…

Хэдий болтол хуульчид хүлцэнгүй царайлж, аясаар нь явж, эдгээр залуусын тоглоомын хүүхэлдэй болж дуусах ёстой юм болоо????

Ардчилсан нийгэмд эрх зүйн өндөр хөгжилтэй, соёлт улс орнуудад хуульч, өмгөөлөгчид маш их нэр хүндтэй байдаг бөгөөд тэр нийгэм, ард түмнээс маш их итгэлийг олж авсан байдаг билээ.

Тиймээс өмгөөлөгч болоод шүүгч, прокуроруудад ард түмнээс маш их итгэл хүлээлгэн нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах үйл хэрэгт хуульчид тухайн нийгмийн ТОЛЬ нь болж байдаг учиртай.

Хэрвээ хуульчид шударга бус, ёс зүйгүй байвал тэр нийгэм яг ийм өнгө аястай СААРАЛТАЖ-ХАРЛАЖ харагдаж байдаг.

Манай хуульчдын өнгө аяс ямар ГЭРЭЛ ГЭГЭЭГ нийгэмд түгээж байна вэ????

Яаж ард түмэндээ үлгэрлэн манлайлж байна вэ????

Нийгэмд шударга ёс, хүний эрхийг хэрхэн яаж хамгаалж байна вэ????

Энэхүү нэр хүндтэй, хариуцлагатай үүргээ хэр зэрэг өндөр түвшинд биелүүлж байгааг ард түмэн яаж үнэлж байгаад хуульчид та бүхэн хариулт өгнө үү????

Энэ асуултад хариулт өгөхийг Монгол улсын ерөнхийлөгчид бас хүсэлт тавимаар байна…

 

М.Эрдэнэчимэг