Б.Халиун “Киви”-д эргэж орно гэв үү


Кивигийн гурван өнгөөс Ука, Намуун хоёр хамтлагтаа үнэнч зүтгэсээр, олз омог арвин буй. Ука л гэхэд соло уран бүтээл туурвиснаар нэр нөлөөтэй дуучин болж амжив.

Харин Намууны тухайд ойрын жилүүдэд дуулж хуурдахаасаа илүүтэй гэр бүл, хувийн бизнестээ илүү анхаарал хандуулах болсон. Харин Агийгийн тухайд эрхэм гишүүн Н.Номойбаяртай нэр холбогдсоноосоо хойш урлагаас холдсон гэхэд болно.


Тэгвэл сүүлийн үед хамтлагийн экс гишүүн Б.Халиун Кивидээ эргэн нэгдэх талаар урлагийн хүрээнийхэн жиг жугхийж эхэллээ.


Дуучин О.Анхбаяртай сууснаар хамтлагаасаа гарч, гэр бүлийн дуэт уран бүтээлд хөл тавьсан тэрээр энэ хугацаанд гурван ч хүү төрүүлж, бүсгүй хүний эрхэм үүргээ биелүүлсэн байх юм. Эцэст нь унаган хамтлагтаа эргэж ирэх талаар бодож эхэлсэн байж болох талтай.