Монгол ааруулыг тэжээвэр амьтадын амны зугаа болов


Монгол түмний уламжлалт цагаан идээ ааруулыг тэжээвэр амьтадын амны зугаа хэмээн олон улсад импортод гаргаж буй ажээ. Уг үйлдвэрлэлийг хийж байгаа компани нь уламжлалт арга технологиор малын сүүг боловсруулан ааруул үйлдвэрлэж олон улсад нэг кг-ийг нь 8-58 ам.долларын хооронд худалдаалдаг аж.


Бүтээгдэхүүнийхээ танилцуулган дээр “Монголчуудын 13 дугаар зууны үеэс эхлэн малынхаа сүүг боловсруулан ааруул хийсээр ирсэн. Хатуу ёогуртан хивэгийг өдөр бүр эсвэл 7 хоногт нэг кг (2.2 паунд) ийг өгч болно. Ааруул нь амархан шингэдэг, буйл болон шүдийг дэмждэг” хэмээн бичсэн байна.


“UMMP” ХХК компанийн бүтээгдэхүүнийг харсан монголчууд олон нийтийн сүлжээнд “Энэ бол улс орныг үндэстэн ястангаар нь доромжилсон явдал. Монголд ааруул идэж өсөөгүй хүн байхгүй. Ааруул бол манай улсын идээ будааны дээжийн нэг. Бид өнөөдрийг хүртэл гадаадын маш олон зочин гийчинд ааруулаар таваг засаж амсуулж ирсэн. Гэтэл өнөөдөр ааруулны үндсэн утгыг гуйвуулж, Олон улсад тэжээвэр нохойны шүдний жажлуурны зориулалтаар зарж байна.

Энэ явдалыг Монголчууд бид таслан зогсоож, өвлөж ирсэн түүх соёлоо хамгаалах ёстой гэж бодож байна. Эс бөгөөс бидний түүх, соёлын өвүүд энэ мэтчилэн ирээдүйд үндсэн утгаа алдаж гадаадынханд буруу ойлголттойгоор сурчлагдах явдал ихсэх нь. Яг үнэндээ бид өнөөдөр тэжээвэр нохой шиг 100 хувь цэвэр сүүний ааруулыг өөрсдөө идэж чадахгүй байгаа шүү дээ” хэмээн бухимдал, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. “UMMP” ХХК нь олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцохдоо тус бүтээгдэхүүнээ мөнгөн аяганд хийж тавьсан нь олны дургүйцлийг бүр ч их хүргэж буй юм.

 

Учир нь монголчууд эрхэм хүндтэй хүмүүстэй мөнгө аяга, хадаг, сүү эсвэл ааруул хийж өгдөг уламжлалтай.