Дуучин Т.Солонго энгийн амьдралыг илүүд үзжээ

Нэгэн цагт “Sweetymotion” хамтлагаар овоглож, эрвээхэй нүдээрээ залуусын зүрхэнд шар үс ургуулж явсан Т.Солонго цагийн мананд элэгдэж, жирийн эзэгтэй болжээ. Хамтлаг нь АНУ-д байхад ар гэрийн шаардлагаар эх орондоо түрүүлэн ирсэн тэрээр ирмэгцээ ахынхаа найзтай гэр бүл болж, бяцхан охин төрүүлж байв.

Гэвч түүний анхны амьдрал бүтэлгүйтэж, ганц бие ээжийн эгнээнд элсэж байлаа. Хожим нь өөрөөсөө насаар ах хүнтэй ханилж сууснаар урлагийн тайз, олон нийтийн анхаарлаас холдсон билээ.

Өдгөө хотын төвд байрлах ресторан паб ажлуулаад чамгүй ашигтай ажиллаж байгаа гэнэ лээ.