Жүжигчин М.Цэрэндолгор 5 сартай жирэмсэн

Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн хараанд өртөж, “Тютю” киноны гол дүрээрээ үзэгчиддээ танил болсон залуу жүжигчин Цэдо буюу М.Цэрэндолгорыг МУСГЗ Балхжавын бэр болох бэлтгэлээ бүрэн хангаад байгаа аж.

Москва хотноо театр, киноны жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн тэрээр Хятадад мэргэжил дээшлүүлэхээр явсан ч сургуулиасаа чөлөө аваад эргэж ирсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр, жүжигчин бүсгүй маань өдгөө 5 сартай жирэмсэн гэдэгтэй холбоотой гэнэ шүү. Тэрээр давтан шинжилгээгээ хийлгэж эмнэлгээр эргэлдэх болж. Холливуд жирэмслэлт гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь биеэрээ үлгэрлэж яваа ажээ.