Тютю” давлагааг Л.Насанбуян үргэлжлүүлэв
“Voice of mongolia”,“Оддын эрэлд-2”, “Л.Балхжавындууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг оролцогчдын нэг дуучин Л.Насанбуян.


Хоолойн цар хүрээгээрээ урлагийнхан дундаа хамгийн “чадварлаг”нэгэн хэмээн үнэлэгддэг тэрээр стилист Bunny.гийн урласан тютюгээр гоёх болжээ.


Энэхүү тютюны үзмэн ягаан өнгөөр загвар өмсөгч Т.Ундармаа гоёсон бол түүний араас Э.Батшугарын залуу амраг гэгддэг жүжигчин Янжиндулам бүдэг ягаан өнгөөр, МУГЖ дуучин Т.Ариунаа ногоон өнгийг нь өмсөж байсан юм.
Харин тэдний араас дуучин Л.Насанбуян шинэ жилийн арга хэмжээнүүдэд нарны цацраг мэт шар өнгийн тютю даашинзаар гоёх болжээ.
Өөр өөрийн өнгө төрхтэй, капронан материалтай энэхүү тютю даашинз нь 1250 ам.доллароор үнэтэй гэнэ лээ.


Дэлхийн алдарт Red Carpet.ийн даашинзнаас ялгагдахааргүй харагдах энэхүү даашинзад монголын олны танил загварлаг бүсгүйчүүд “шаваад” сүйд боллоо.


Стилист Bunny.гийн хувьд, анх жүжигчин Г.Ундармаа түүний авьяас чадварыг нь олон таниулж, “Single Ladies-3” уран сайхны киноны стилстээр ажиллуулж байсан билээ.