Реппэр GEE ном гаргажээ


Хар арьстнуудын үзэл бодлоо илэрхийлэх гол, чухал зэвсэг болсон үглэл буюу манайхаар дайралцаан хэмээх ёгт хэлц үгс өдгөө цагт дэлхий даяар орчин үеийн хөгжмийн урлагт “рэп” гэсэн чиглэлийг бий болгосон гэдэг. Энэ урсгалын Монгол дахь анхдагчид нь яах аргагүй рэп дуу, бүжгийн “Хар сарнай” хамтлаг байсныг хэн хүнгүй мэдэх биз.


Харин одоо цагт үндэсний үзэл ханхлуулж, залуусыг зөв тийш нь уриалан дуудаж, үглэн дуулж байгаа дуучин бол Рэппер Gee буюу Т.Мөнх-эрдэнэ билээ.


Түүний хэвлүүлсэн цомог ямар ч реклам, суртачилгаагүйгээр “CD шоп”-уудаар амжилттай борлогдож, үүндээ ч тэрбээр сэтгэл хангалуун явдаг гэсэн.


Тэгвэл тэрээр ном бичиж хэвлүүлжээ. Реппэр залуугийн хувьд сэтгүүлч мэргэжилтэй.