Онцгой стильтэй тэрбумтан


Монголын хамгийн онцгой стильтэй төгрөгийн тэрбумтанаар “Өгөөж”-ийн захирал С.Түмэнгэрэл тодроод байгаа аж. Боовны бизнес хийдэг хүн гэхэд эрэгтэй загвар өмсөгчдөөс ч илүү гаднах төрхөндөө анхаардаг гэнэ лээ.


Түүнийгээ нотлох гэсэн мэт сүүлийн үед цав цагаан теди өмсөж, зүрхэн хэлбэртэй бээлий углаж, Барон Унгерын байлдагч аятай малгай духдуулчихсан энэ тэнд тэндэхийн ёлка хэсээд яваад байгаа сурагтай.


Түүний энэхүү загварын мэдрэмжийг манайхан эвэртэй туулай үзсэн юм шиг л хүлээн авч буйг эх сурвалж онцолжээ.

Харин ноён С.Түмэнгэрэл шиг романтик хүний хувьд ердийн үзэгдэл. Тэр тусмаа ингэж хувцаслачихаад ганцаараа энд тэнд явах нь аргагүй зүрх зориг.


Магадгүй мөнгө нь ихдэхээр элдэв этгээд чамин сонголтоор гангардагыг батлаж буй явдал ч байж болох.