Аутизмтай  Майкл Койн хэмээх 21  настай  тамирчин залуу зоогийн газрын галт тогоонд ажиллахыг мөрөөддөг байжээ. Тэрбээр энэ мөрөөдлөө биелүүлэхээр олон газарт ажилд орохыг хүссэн ч аутизмтай болохоор нь аваагүй байна. Энэ нь Майклын урмыг хугалах биш өөрөө шинээр эхлэх боломжийг олгожээ.

Тодруулбал тэрбээр ээжээсээ багахан тусламж авч, АНУ-ын Роод айланд дах эмнэлэгт ‘Red, White & Brew ‘ кофе шопоо нээн ажилуулж байна. Ингэснээр тэрбээр өөрөө хүмүүсийг цалинжуулан ажилуулах болсон байна.

Ээж нь Майклд дэмжлэг үзүүлэхдээ  хүүгийнхээ хийж чадна гэсэн итгэл зориг дүүрэн харцанд нь итгэсэн байна. Улмаар бүхнийг тэгээс эхэлж өдгөө хүүхэд багачууд, гэр бүлээрээ орох дуртай газруудын нэг болсон байна.

Үүгээр ч зогсохгүй аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ ‘Red, White & Brew ‘ кофе шопт авчирч Майкл Койн шиг итгэл үнэмшил, урам зоригтой байх эрч хүчийг өгдөг байна.