Үнэрлэх амтлах судалгааны санг үндэслэгч, доктор Алан Хирсч  хүний идэхээр сонгож байгаа зайрмаг нь тухайн хүний талаар ихийг хэлдэг болохыг тогтоожээ. Ваниль, шоколад, жимстэй зайрмагны алинд нь дуртайгаа сонгоод хариугаа үзээрэй.

Ваниль: Логик сэтгэлгээ сайтай, мэдрэмжтэй, эрсдэлд орох магадлал өндөр.  Түүнчлэн ойр дотно харилцаанд амархан ордог, амжилтад хүрэх хандлагатай байдаг.

Гүзээлзгэнэ: Асар ихийг боддог хүмүүс. Аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хүлээцтэй байж чаддаг.

Шоколад: Хөгжилтэй, дур булаам, дур булаам, сэтгэл татам, буянтай.

 Гаа+ шоколадны үйрмэгтэй: Зоригтой, аюултай, итгэлтэй, маргалдах дуртай. Тэд санасандаа хүрэхийн төлөө золиос гаргаж чаддаг. Ер нь “тулаанч” нэгэн.

Солонгорсон: Солонгорсон өнгийн зайрмаганд дурлагч таны бодож байгаагаас чинь илүү өөдрөг, цоглог хүмүүс байдаг.

Шоколад+ самар+чихэр: Сайн сонсогч+ сайн мэтгэлцэгч. Зорилгодоо  хүрэхийн төлөө бага зэрэг түрэмгий зан гаргадаг. Үүнээс болж хамтрагчаа гомдоодог.

Кофе: Алхам бүрээсээ таашаал авдаг. Ирээдүйд юу болох бол гэж санаа зовдоггүй, романтик сэтгэхүй нь хөгжсөн хүмүүс байдаг.

Шоколадны үйрмэг: Өгөөмөр, эрх мэдэлтэй, бусдад зааж зөвлөдөг “хөтөч”  хүмүүс шоколадны үйрмэгтэй зайрмагт дуртай байдаг ажээ.

Ирис+самар: Үнэнч, ухаалаг, бүх зүйлд хүндэтгэлтэй ханддаг. Хайрлаж, энэрдэг нигүүлсэнгүй нэгэн тул бусдыг гомдоож байгаа хүмүүст дургүй.

Шоколадны үйрмэг+жигнэмэг: Шинэлэг, зоригтой, өрсөлдөх чадвар сайтай.

 

Орчуулсан: Я.Энхриймаа