Г.Ундармаа цуглуулгынхаа тоог нэмжээ


Монголын хошин урлагийн урдаа барьдаг эмэгтэй жүжигчдийн нэг Г.Ундармаа маш хачин хоббитой. Тэрбээр сувенирийн жижиг сандал цуглуулах дуртай.


Түүний цуглуулгад янз бүрийн этгээд загвартай сандал байдаг. Тэгвэл саяхан цуглуулагынхаа тоог нэмж гар хийцийн чамин сандалууд худалдан авчээ.


Г.Ундармааг сандал цуглуулах дуртайг нь түүний найз нөхөд андахгүй бөгөөд ямар нэгэн баяраар дандаа жижиг сандал бэлэглэдэг аж.


Түүний хувьд гадаад руу явах бүртээ шинэ, шинэ сандал худалдаж авдаг бөгөөд хамгийн үнэтэй сандлаа 100 ам.доллараар худалдаж авч байжээ.