Хөдөлмөрч бүсгүй Ц.Ариунзаяа өврийн дэвтэр хэвлүүлжээ

Монголын агаарын иогийн холбооны үүсгэн байгуулагч, Ари-Иога студийн захирал Ц.Ариунзаяа гэх бүсгүйг жүжигчин, make-up артист мэргэжилтэй гэдгийг тэр бүр хүн мэддэггүй.


Иогоор сүүлийн 5 жил хичээллэж өдгөө амжилтанд хүрсэн тэрээр бусадтай амжилтаа хуваалцах тун дуртай гэнэ лээ.


Тиймээс “Амжилтын тодорхойлолт” нэртэй өврийн дэвтэр хэвлүүлсэн байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Ажилчин анги болсоноос хойш хамгийн сайн ойлгож авсан зүйл бол цаг бол алт. Хэнд, Юунд Таны Алтан цаг тань зарцуулагдаж байна вэ? Ирээдүйд юу хийх? Өнөөдрийг яаж үр дүнтэй байлгах гээд. Бүх зүйлийг цаасан дээр буулгаж төлөвлөх хэрэгтэй.


Хоногийн 24 цаг багадаад байна гээд л бдаг. Цаг багадаж бгаагийнх биш, төлөвлөгөө дутаж байгаагийнх юм. План гарга. Өөрийн ачаалалдаа тааруулж илүү ч биш дутуу ч биш үр дүнтэй ажилла…

Замын түгжрээ, зогсоолын асуудал, цагаа барихгүй уулзалт зэрэг олон гэнэтийн асуудлуудыг урьдчилан тооцоол…

Дэвтэртэйгээ ажилласан 7 хоног, дэвтэргүй явсан 7 хоног надад асар их ялгаатай үр дүнг авчирдаг” гэжээ.

Дашрамд дуулгахад, өдгөө 26 настай тэрбээр ганц бие гэсэн шүү.