Лу.Болдхуяг МАН-аас нэр дэвшинэ гэв үү


УИХ-ын гишүүн Лу.Болдын төрсөн дүү Лувсанвандангын Болдхуяг ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр зэхэж буй сурагтай.
Тэрээр сүүлийн үед У.Хүрэлсүх болоод МАН-ыханд элэгтэй хандаж байгааг сэжигч хэсэг нь “ахаасаа уравлаа” гэж дүгнээд буй аж. Учир нь түүний ах Л.Болд “ангийн анд” Ж.Батзандантай хамт ШИНЭ намд элссэн. Түүний энэхүү үйлдлийг Лу.Болдхуяг гараа өргөн дэмжиж байсан гэдэг.


“Богд” группын ерөнхийлөгчөөр ажилдаг Лу.Болдхуягийн хувьд МУГЖ дуучин Б.Сарантуяатай нэг хэсэг ханилж ханилж, дундаасаа нэг хүүтэй болоод амжсан. Гэвч эцсийн мөчид хуучин эхнэртээ буцсан түүх түүнд бий.