УИХ-ын гишүүн Л.Энхболд “Тавантолгой” ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Би байнгын хороон дээр хэлсэн асуудал болбол арай өөр асуудал.

Ер нь бол 1072 хувьцааны ноогдол ашгийг ард иргэдэд өгөөчээ гэдэг тодорхой шаардлагыг тавьсан. Энэ хүрээнд өргөдөлийн байнгын хороон дээр асуудал яригдсан. Энэ дээр бол миний хэлсэн асуудал арай өөр. “Эрдэнэс таван толгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 340.000 тн нүүрс алга болчихсон байна. Энийгээ одоо эргүүлж олоод, хууль хяналтын байгууллага хурдан олж өр төлбөрөө барагдуулчих, энэ чинь өөрөө өнөөдрийн өртөгөөр 65 тэрбум төгрөгийн өртөгтэй байна. Энэ хувьцаа эзэмшигчдэд өгөх ноогдол ашгийн хувь хэмжээ 55 тэрбум төгрөг юм байна. Үүнийг олоод өгчих өө. Тэр урамшуулал авдаг асуудлаар хэдхэн хоногийн өмнө орон нутгийн “Таван толгой”-н ажилчид Улаанбаатар хотод хэвлэлийн бага хурал зарласан. Энэ бол их зүйтэй гэж үзэж байгаа. Ажилчидынхаа эрх ашгийг хамгаалаад. Энэ нь ямар асуудал вэ гэвэл орон нутгийн “Таван толгой, “Эрдэнэс таван толгой” хоёрын хооронд энэ маргаан яваад байна гэж ойлгоод, хууль хяналтынхан яахав орон нутгийн таван толгойн удирдлагуудыг шалгаж байх явцад тухайн “Таван толгой” ХК-ийн ажилчидад урамшуулал цалинг нь өгөхгүй байгаа юм байна. Удирдлагууд юу гэж ярьдаг вэ гэхээр хууль хяналтынхан шалгаад энийг өгүүлэхгүй байна гэж яриад байсан байна лээ. Тэгэхээр нь би тэр байнгын хороон дээр юу гэж хэлсийн гэхээр “энэ ээдрээтэй асуудлыг хурдан шийдэхгүй бол одоо “Таван толгой”-н ажилчидын эрх ашиг хөндөгдөөд байна. Ажилчиддаа өгөхгүй биш орон нутгийн “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд, удирдлагууд нь хэдэн зуу, зуун саяаараа урамшуулал аваад өдий хүртэл явж байнаа”. Тийм учраас тэр уурхайн ажилчидын эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас энэ асуудлыг хурдан шийдээ л гэж би хэлсэн. Тийм учраас тэрийг бол “Эрдэнэс таван толгой”-н ТУЗ-ын гишүүд биш юм шүү тэ. Өнөөдөр орон нутгийн “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд маань нийтдээ 2016 он хүртэл 3,6 тэрбум төгрөгийн урамшуулал авчихсан байна. Гүйцэтгэх захирал нь л гэхэд 1,3 тэрбум төгрөгийн урамшуулалуудыг авчихсан байгаа. Тиймээс би тэрэн дээр нь хэлсийн яагаад ажилчид нь Улаанбаатар хотод очоод хэвлэлийн бага хурал зарлаад өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах гээд байдаг тэгтэл захиралууд нь удирдлагууд нь яахаараа ийм их урамшуулал авч байна вэ гэсэн асуудал ярьсын. Ер нь болбол 1072 хувьцааг, ноогдол ашгийг яаралтай өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ер нь яахав “Эрдэнэс таван толгой”-н удирдлагууд өчигдөр байнгын хороон дээр яриж байгаагаар болбол төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэр гараад 2019 онд хуралдсан хуралаас шийдвэр гаргаад 2018 оны ноогдол ашгийг өгөх боломжгүй юм байна. Яагаад гэвэл тухайн жилд гарсан ашгийг төмөр замын бүтээн байгуулалтанд шилжүүлж байгаа. Энэ утгаараа төмөр замын бүтээн байгуулалтанд шилжүүлж байгаа учраас энэ удаад өгөх боломжгүй юм байнаа гэсэн асуудлыг ярьсан” гэсэн юм.

ШУУД БИЧЛЭГ ҮЗЭХ ЛИНК:

Л.ЭНХБОЛД: Би 1072 хувьцааны ноогдол ашгийг ард иргэдэд өгөөч гэдэг шаардлага тавьсан