Хөтлөгч П.Анужин гитарчин Өөжгийг онцоллоо

“Монгол тулгатны 100 эрхэм” төслийг санаачлагч П.Анужин өдгөө өөрийн “МонГал товчоон” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж буй билээ. Түүний нэвтрүүлгийн шинэ хөтлөгчөөр “Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших ажиллахаар болсон гэнэ.


Шинэхэн нэвтрүүлгийнхээ талаар хөтлөгч П.Анужин өөрийн нүүр номд бичихдээ “Энэ Өөжгий “сонин нөхөр” байна лээ… Өөжгий бидэн хоёр тайзнаа. Тун удахгүй” гэжээ.

Сонирхуулахад, “МонГал товчоон” төсөл нь яг өнөө үед ид хийж, бүтээж, амжилт үзүүлж яваа салбар салбарын шилдэг 500 гаруй хүнээс 81 залуусыг сонгон авч, тэдний түүхийг бичиж үлдээж буй баримтат кино төрлийн уран бүтээл гэдгээрээ онцлог ажээ.