Та бид амьдралынхаа цагийн зөв  өнгөрөөж, өөрт ашигтайгаар зарцуулж  чаддаггүй аж. Үүнийг батлахын тулд дэлхийн нийт хүн амын дундаж наслалтыг тооцон хүн бүх амьдралынхаа турш өдөр бүрийн зуршил нь  түүний амьдралын хэдэн өдөр, сар, жил болохыг тооцоолон гаргасан байна.

Хонь тоолох

Хэрэв та орондоо ороод 20 минутын дотор унтаж чадахгүй бол амьдралынхаа долоон жилийг хонь тоолж өнгөрөөдөг ажээ. Хэрвээ нойр хүрэхгүй бол аяга халуун цай уух,  тайван амраах хөгжим сонсох,  ном уншиж байгаад унтах гээд үзээрэй.

Зогсоол хайх 

Зогсоол хайна гэдэг Улаанбаатарт хийморьтой хүний л хийх ажил. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт жолооч нар зогсоол хайхад бүхий л амьдралынхаа 248 өдрийг зарцуулдаг байна. Мэдээж нийтийн тээврээр зорчдог бол энэ асуудал танд хамааралгүй.

Дэлгүүр хэсэх

Эмэгтэй хүн нийт амьдралынхаа 8.5 жилийг дэлгүүр хэсэхэд зарцуулдаг байна. Харин эрчүүдийн хувьд энэ хугацаа азаар бага байдаг. Учир нь  эрчүүд анх таалагдсан эд зүйлээ сонгодог аж.

Турах дэглэм барим

Эмэгтэйчүүдийн хувьд туранхай байх нь мөнхийн мөрөөдөл гэж хэлж болно. Тэр ч утгаараа эмэгтэйчүүд дэглэм ихээр барьдаг. Тэгвэл эмэгтэй хүн ойролцоогоор амьдралынаа 17 жилийг дэглэм барихад зарцуулдаг ажээ.

Бэлдэх

Болж байна уу? Энэ асуултыг нөхрүүд байнга эхнэрээсээ асуудаг. Тэгвэл эмэгтэй хүн амьдралынхаа 126 өдрийг гадагшаа гарахад зарцуулдаг ажээ. Харин болж байна уу гэж байнга асуудаг эрчүүдийн хувьд ердөө л 46 өдрийг гарах бэлтгэлд зарцуулдаг байна.

Бэлтгэл

Энэ тооцоо хүн бүрт өөр гарна. Гэхдээ энэ тоог дундажлан гаргасан гэдгийг ойлгоорой. Энгийн нэг хүн бүх амьдралынхаа НЭГ жил Дөрвөн сарыг бэлтгэл хийхэд зарцуулдаг.

Утас маажих

Зурагт үзэх, утас маажих дэлгэцийн урд суух нь хараа муудах эрсдэлтэй. Үүгээр ч зогсохгүй эрүүл мэндэд олон сөрөг талтай. Тэгвэл нэг хүн бүхий  л амьдралынхаа турш 11 жилийн дэлгэц ширтэхэд зарцуулдаг байна.

Суух

Бид өглөө, өдөр, орой аль ч үед сууж л байдаг. Тэгвэл бид амьдралынхаа 21 жилийг сууж өнгөрөөдөг байна. Тэгэхээр та хөдөлгөөний дутагдалд орохгүйн тулд жоохон хөдөлгөөнтэй байх хэрэгтэй шүү.

Жорлонд суух

Өтгөн хатсан үед 00-д удаан суух тохиолдол гардаг л даа. Гэхдээ хүн нийт амьралынхаа турш 92 өдрийг жорлонд сууж өнгөрөөдөг байна. Хэрвээ та 00-д гар утсаа маажиж,  ном, сонин, сэтгүүл зэргийг уншдаг бол дээрх тоо нэмэгдэнэ гэдгийг битгий мартаарай.

Дараалалд зогсох

Бид амьдралынхаа 235 өдрийг дараалалд зогсож өнгөрөөдөг. Тэгвэл дараалалд хийцгүйрч байхын оронд өөрт ашигтай зүйл хийх хэрэгтэй шүү.

Бид энэхүү судалгааг орчуулан хүргэж байгаа шалтгаан нь таныг хэрэггүй зүйлд цаг зарцуулахгүй байж, амьдралын хэмнэлээ өөрчлөх хэрэгтэйг сануулж байгаа хэрэг юм.