“Ажнай” Д.Бат-эрдэнэ “5-н одтой” машин хөлөглөдөг


Автомашинд хүртэл зочид буудал шиг зэрэглэл бий. Төмөр хүлэг хэдий ч тав тухыг бодолцон дээд зэрэглэлийн зочид буудлыг мэдрүүлэхээр тохижуулсан болохоор тэр. Яг энэ жишгээр “5-н одтой” гэх зэрэглэлд маргаангүй нийцдэг унаа бол Mercedes Benz Brabus Sprinter.

Тэгвэл монголын толгой баячуудын нэг “Ажнай” Д.Бат-эрдэнэ уг “5 одтой” төмөр хүлгийн эзэн болсон гэнэ шүү. Уг машин монголд цорын ганц байдаг гэдгийг онцлох нь зүйтэй.

Уг машин нэмэлт тоноглолоосоо шалтгаалж зах зээл дээр 440 саяас 523 сая төгрөгөөр үнэлдэгддэг.

Дашрамд дуулгахад, Mercedes Benz Brabus Sprinter-т холливудынхан хүртэл дурлаж, трэндээ болгожээ.