Топ модель Н.Сарнайг С.Жавхлан гишүүн “таалав”


Топ модель Н.Сарнай Монголоороо брэндийн шинэ коллекцийн нүүр царай болжээ.
Уг брэндийг УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гэр бүл эзэмшдэг. Өөрөө хэлбэл, С.Жавхлангийн гэргий уртын дуучин Г.Эрдэнэчимэг стиль имиджийг нь тодорхойлж, хань нөхөртэйгөө ярилцсаны үндсэн дээр санаа оноогоо бүтээл болгодог гэнэ лээ.


Топ модель Н.Сарнай шиг нүд хөмсөг сайтай хүнд загварууд нь зохисон гэж ванлий. Тэгээд ч улиг болтлоо рекламд тоглож, олны анхаарлыг татаж залхаагаагүй содон төрх.
Бас дээр нь нэр цэвэр, нэвтрүүлэгчийн ажилтай гэж байгаа.


Тогтсон амьдрал хэвшсэн зарчимтай энэ бүсгүй эрхэм гишүүний гэр бүлийн таалалд ихээхэн нийцэх нь гарцаагүй.